Чежү арлаар орж ирсэн далайн хар салхи Санба дайрч өнгөрсөн орон нутаг болгондоо ихээхэн хэмжээний бороог хүчтэй салхи дагуулан өнгөрч байна.
Одоогоор Чежү, Ёсү хот , Кёнгнам аймгийг дайрч өнгөрөн Тэгү хотод яваа Санба салхинаас болж хамгийн багадаа 400 мянган айл өрх цахилгаанаар тасалдан, гадаа гудамжинд байсан эд зүйлс салхинд хийсч унан, замын хажуугийн уулс нурж , олон айл өрх болон ногооны талбай усанд автаад байна.
Далайн хар салхи өнөөдөр оройн 18.00 цаг гэхэд Солонгосын орон нутгаас Кангванду аймгаар гарч явах юм байна.









Б.Чимэг