Тус улсын түүхэнд байсан хамгийн том 10 том далайн хар салхины нэгэнд тооцогдох Санба далайн хар салхинаас урьдчилан сэргийлэхээр Онцгой байдлын алба долоо хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөөний үүрээр МБ ерөнхийлөгч тус албанд ирж ажиллаж эхэлжээ.
Далайн хар салхи дайран өнгөрч буй орон нутаг болгоны мэдээллийг шууд дэлгэцээр харж, урьчилан сэргийлэх ажиллагааны зааврыг өөрийн биеэр өгч буй МБ ерөнхийлөгч, хохирол амсаад байгаа бүх орон нутаг, гудамж талбай, айл өрх болон энгийн иргэдийн эд хөрөнгийг Чусокийн баяраас өмнө иргэд, төрийн ажилтнууд болон цагдаа , цэргүүдийн гээд бүх нийтийн хүчээр сэргээн босгох үүргийг өгчээ.
Мөн ихээхэн хэмжээний газар тариалан усанд автсанаас болж үнэ нь өсөх хандлагатай болоод байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үнийн өсөлтийг зогсоож , хөдөө аж ахуй эрхлэгчдэд улсаас тусламж үзүүлэх талаар яаралтай арга хэмжээ авахыг зохих яамдын сайд нарт өгсөн байна.




Б.Чимэг