Санба далайн хар салхинаас болж Кёнгиду, Дунгбучон, Бусандун дахь нэгэн
гудамжинд явж байсан Монгол залуу A салхинд хийсч унасан дэлгүүрийн
хаягны самбарт цохигдон бэртжээ.

Санба далайн хар салхинаас болж Кёнгиду, Дунгбучон, Бусандун дахь нэгэн гудамжинд явж байсан Монгол залуу A салхинд хийсч унасан дэлгүүрийн хаягны самбарт цохигдон бэртжээ. Тэрээр өнөөдөр өглөөний 11.45 цагийн орчим энэхүү дэлгүүрийн урдуур өнгөрч явсан байна. Монгол залуугийн баруун гар бага зэрэг бэртсэн ч цаг хугацаа алдалгүй эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа хэмээн Дунгбучон дүүргийн албанаас мэдээлэв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)