
Нийслэлийн засаг даргын тамгын газар, харъяа байгуулагууд, нийслэлийн
дүүргүүдийн тамгын газар сул байгаа болон шинээр бий болсон орон тоон
дээрээ ажилтан сонгон шалгаруулж авах бүртгэл өнөөдөр эхэлээ. Бүртгэл
маргаашийг дуустал үргэлжлэх юм. Нийслэлийн төр захиргааны байгууллага
энэ удаад 43 ажлын байрыг нээлттэй зарлажээ. Түүнээс 16 нь шинээр бий
болсон ажлын байр юм. Шинэ ажлын байрны ихэнх нь зам барилга, гүүрийн
инженер, үйлдвэрлэлийн технологийн ажил байна

Нийслэлийн засаг даргын тамгын газар, харъяа байгуулагууд, нийслэлийн дүүргүүдийн тамгын газар сул байгаа болон шинээр бий болсон орон тоон дээрээ ажилтан сонгон шалгаруулж авах бүртгэл өнөөдөр эхэлээ. Бүртгэл маргаашийг дуустал үргэлжлэх юм. Нийслэлийн төр захиргааны байгууллага энэ удаад 43 ажлын байрыг нээлттэй зарлажээ. Түүнээс 16 нь шинээр бий болсон ажлын байр юм. Шинэ ажлын байрны ихэнх нь зам барилга, гүүрийн инженер, үйлдвэрлэлийн технологийн ажил байна.
Бүртгүүлэх хүн зарлаж буй ажлын байранд тохирох мэргэжил, боловсролын зэрэгтэй байхаас гадна тухайн мэргэжлээр 1-5 ажилласан ажлын туршлагатай, ажлын ачаалал даах, илүү цагаар ажллах боломж, төрийн албан хаагчийн ёс зүйг сахиж, нууцыг хадгалж чадах чадвартай ажээ. Бүртгүүлж буй хүмүүсийг дийлэнх нь 30-аас доош насны залуус байлаа.