

35 настай дуучин бүсгүй өчигдөр “Та бүхний мэдэж байгаагаар Жерард бид хоёр анхны үрээ төрөхийг хүлээж, маш аз жаргалтай байна” хэмээн өөрийн албан ёсны веб сайтад бичсэн байна.
Мөн тэрээр “Энэ цаг мөчид бид хамгийн чухал үйлд цаг заваа зарцуулахаар шийдсэн. Тиймээс энэ долоо хоногт Лас Вегаст хийх тоглолт болон төлөвлөсөн албаны ажлаа хойшлуулахаар” боллоо гэжээ.
Колумбийн нэгэн сэтгүүлд бичсэнээр 25 настай Жерард болон Шакира нарын анхны хүүхэд хүү байх бөгөөд нэгдүгээр сард төрнө хэмээн таамаглаж байгаа аж. Тэд хүүдээ аль хэдийнэ Уликито хэмээх нэр өгсөн гэж тус сэтгүүлд бичжээ.
Хосууд 2011 оны гуравдугаар сараас болзож эхэлсэн юм. Хоёрхон сарын дараа Шакира 11 жил үерхсэн, Аргетины ерөнхийлөгч асаны хүү Антонио Де Ла Руагаас салсан юм.
Д.Идэр