25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх
автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчиж байгаа.
Тэгвэл энэ сарын 24-нөөс энэ замыг Зүүн дөрвөн замын уулзвараас
Саппорогийн тойрог хүртэл сунгахаар болжээ.

25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчиж байгаа. Тэгвэл энэ сарын 24-нөөс энэ замыг Зүүн дөрвөн замын уулзвараас Саппорогийн тойрог хүртэл сунгахаар болжээ. Энэ замаар нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобус, троллейбуснаас гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусыг явахыг зөвшөөрсөн байна. Ирэх долоо хоногоос хэрэгжүүлэх энэ ажлыг Нийтийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн газрын удирдлагуудад даалгасан байна.
Т.Энхээлээ