2003 онд Уолт Дисней компанийн бүтээсэн “Немогийн эрэлд” киногоор олонд
танигдсан шаргал алилагч загас мөхлийн ирмэгт хүрсэн байна. Энэ киног
үзэж буй хүн бүр бяцхан Немод санаа зовдог. Гэтэл бодит амьдрал дээр
тэднийг хайхардаг цөөхөн хүн байдаг аж.
2003 онд Уолт Дисней компанийн бүтээсэн “Немогийн эрэлд” киногоор олонд танигдсан шаргал алилагч загас мөхлийн ирмэгт хүрсэн байна. Энэ киног үзэж буй хүн бүр бяцхан Немод санаа зовдог. Гэтэл бодит амьдрал дээр тэднийг хайхардаг цөөхөн хүн байдаг аж. “Биологийн төрөл зүйлийн үндэсний төв” өнгөрсөн даваа гаригт “Далайн үндэсний загасчлалын аж ахуйн газар”-т өргөх бичиг хүргүүлсэн байна. Энэхүү өргөх бичигт энэ зүйлийн загасыг хайрлан хамгаалахыг хүссэн байна. Мөн шаргал алиалагч загас болон хаданд үүрээ засдаг бусад долоон зүйлийн загасыг “Нэн ховордсон амьтны бүртгэлд” /Улаан ном/-д оруулж, хамгаалахыг хүссэн байна.
“Дэлхийн дулаарлаас үүдсэн далайн хүчилшилтээс болж бид хайрт Немогоо үүрд алдахын ирмэгт байна” хэмээн “Биологийн төрөл зүйлийн үндэсний төв”-ийн ажилтан Шэйн Волф хэвлэлийн хуралд дээр хэлжээ.
Тэрээр “Нүүрс хүчлийн бохирдол эдгээр загаст аюул учруулж, тэдний шүрэн гэрийг устгаж байна. Бид энэ сайхан амьтныг амьд үлдээхийг хүсвэл зөвхөн кинон дээр биш амьдрал дээр хамгаалах ёстой. Тэднийг нэн ховордсон амьтны жагсаалтад оруулах хэрэгтэй” хэмээн ярьсан байна.
Д.Идэр


















































