
Өнөөдрөөс
эхлэн Хасбаатарын гудамжны Ахуй үйлчилгээний уулзвараас “Өргөө” кино
театрын хойд уулзвар хүртэл 2.2 км авто замыг хааж, зам засварын ажил
хийхээр боллоо.

Өнөөдрөөс эхлэн Хасбаатарын гудамжны Ахуй үйлчилгээний уулзвараас “Өргөө” кино театрын хойд уулзвар хүртэл 2.2 км авто замыг хааж, зам засварын ажил хийхээр боллоо. Замыг энэ сарын 30-нд нээх юм байна. Харин маргааш Жуулчны гудамжны ХХБ-ны урд уулзвараас Урт цагаан, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км авто зам, Зүүн 4 замын уулзвараас Эскадрилийн хөшөө хүртэл урд урсгалыг хэсэгчлэн хаана. Мөн Нарны замын баруун хэсгийн 1.06 км авто зам, 10-р хорооллын уулзвараас Жаст Ойл ШТС хүртэл 600 м хэсэг хаахаар болсон юм байна.
Б.Золбоо