Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Мобиком”-д үйлчилж, Монголын хуулийг уландаа гишгэлцэж байна уу?

2021-3-22
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 18-нд монголчууд “Эр цэргийн баяр”-аа тэмдэглэж суух үед “Мобиком” корпорацынхан 25 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж байлаа. Монголын зах зээлд 25 жил монопольдсон тус компанийн түүхэн ой энэ жилийн тухайд өөрсдийнх нь хувьд давхар, давхар бэлэгтэй байсан юм.

Төрийн хуулийг хүчгүйдүүлж чадсан, төрийн байгууллагуудыг өмнөө бөхийлгөсөн гээд амжилтыг нь дурдвал нэг компани Монголд засаглаад байгаа юм шиг харагдахуйц байсан учраас ийн тодотголоо. Харамсалтай нь, тэдний хувьд энэхүү ойн баяр байсан бол Монгол төрийн хувьд эмгэнэл байсан юм. Хууль хүчтэй юү, хувийн байгууллагын лобби хүчтэй юү гэдгийг харуулсан үйл явдал өнгөрөгч хугацаанд болсныг одоо хуваалцъя.

Үүний өмнө багахан тайлбарыг бусад салбарын жишээгээр өгүүлэх нь зөв биз ээ. Уншигч Та ч бас өөр дээрээ жишээ татаад бодоод үзээрэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани Монгол Улсын хууль, дүрэм, тодорхой стандартуудыг бүгдийг нь зөрчөөд 25 давхар байшин барьчихжээ. Хэнд ч хэлэхгүйгээр, хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр шүү. Тэд эхлээд хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө аваад барилга барих ёстой юу, эсвэл эхлээд дурын газраа барилга барьчихаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөх үү. Ямар ч барилгын компани эхэлж зөвшөөрлөө авдаг бол “Мобиком”-ынхон дүйцүүлж хэлбэл эхэлж барилгаа барьчихаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа юм. Одоо энэ тухай өгүүлье.


“Мобиком” корпорацын зах зээлд нэвтрүүлсэн “VOO” үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчиж байгаа нь Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан болон түүнийг хянасан прокурорын дүгнэлтээр нотлогддог.

Гэсэн ч УИХ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нь Зөрчлийн тухай хуульд одоог хүртэл зааж өгөөгүйгээс Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мобиком” корпорацийн охин компани болох “Мобинэт” ХХК хууль зөрчсөн ч хүлээх хариуцлагагүйгээр одоог хүртэл “VOO” үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэсээр байна.

Нэгдүгээрт, гадаад эзэнтэй, хоёрдугаарт, тусгай зөвшөөрөлгүйгээр олон сувгийн үйлчилгээ үзүүлж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн “Мобиком” “VOO” үйлчилгээгээ өнөөг хүртэл хэрэглэгчдэд хүргэсээр байгаа нь тус хуульд хяналт тавих хороо болон салбарын агентлагынхан тус корпорацид үйлчилж байх магадлалтайг харуулдаг. Үүнийг бид ч хэлээд байгаа бус. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй нэгэн шийдвэр энэ хардлагын үнэн байх магадлалыг өндөрсгөж байгаа юм.

Үүнийг түр хойш тавиад хороо болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Мобиком” корпорацид найр тавиад байгааг харуулах хоёр жишээг дурдъя.

Нэг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд батлахдаа 2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээс заасан байдаг юм. Энэ үед УИХ бас нэгэн анхаарал татахуйц тогтоол баталсан нь “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн баталсантай холбогдуулан хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулах хуулийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгах” тухай байв. УИХ-ын баталсан хууль хэрэгжиж эхлээд есөн сар, энэ хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нь зааж өгсөн санкц оруулсан төслийг өргөн барих хугацаа нь өнгөрөөд жил тойрч байхад өнөөг хүртэл хороо төслийг боловсруулаагүй л байна. Хэрвээ энэ хугацаанд хариуцлагын санкцыг Зөрчлийн тухай хуульд заагаад өгсөн бол олон сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн “Мобиком” корпораци Монголын хуулийн өмнө толгой гудайх байлаа.

Хоёр. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичиг бий. Энэ баримт бичигт маш ноцтой нэгэн заалт байгаа нь “Интернэтийн сүлжээгээр телевиз, радио контент дамжуулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Энэхүү зөвшөөрлийг хүсэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Зохицуулах хорооноос энэ зөвшөөрлийг олгох хүртэл  энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж болно” гээд заачихсан. Үүнийх нь дагуу 2020 оны арваннэгдүгээр сард Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журмыг хороо нь боловсруулсан. Энэ журмаар интернэтийн сүлжээгээр тв суваг дамжуулж байгаа тохиолдолд контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай заалт оруулсан. Хууль бусаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Мобиком”-ынхон тусгай зөвшөөрөл хүссэнээс яг ганцхан сарын дараа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар энэхүү урт нэртэй баримт бичгээ ингэж баталсан байдаг юм. Ажлаа аваад хоёр сар ч хүрээгүй байсан тус агентлагын дарга Б.Болор-Эрдэнийн маш том эргэлзээ дагуулсан шийдвэр энэ баримт бичиг байв. Энэ баримт бичигт орсон дээрх заалт, тэр заалтад тохируулж боловсруулсан хорооны журам зэргийг харахад эдгээр заалт нь “Мобиком”-ын хууль бус үйлдлийг хууль ёсны болгохын тулд мэргэжлийн агентлаг хийгээд хороо тэдний талд хэрхэн үйлчилж байсан нь харагддаг юм. Тэдний баталсан баримт бичиг болон боловсруулсан журам бол хатуухан хэлэхэд Контентын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нэрээр халхавчлаад олон суваг дамжуулах эрхийг “Мобиком” корпорацид өгөх гэсэн увайгүй үйлдэл байлаа. Үүнийг дээр цухас дурдсанчлан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны нэгдүгээр сарын 15-нд гаргасан албан даалгавар нотлодог. Энэ албан даалгаварт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын гаргасан баримт бичиг нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байна гэдгийг нотолсон байдаг. Ийм учраас энэ баримт бичгийг дахин боловсруулж, Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэхийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ даалгасан.

Ингэснээр контентын үйлчилгээ үзүүлэх нэрээр олон сувгийн зөвшөөрөл авах “Мобиком”-ын лобби түр хугацаагаар хойшлогдсон. Гэсэн хэдий ч мэргэжлийн агентлагын шүхэр доор нуугдсан “Мобиком” тусгай зөвшөөрөлгүйгээр стратегийн салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байна.

Дашрамд дурдахад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичиг нь эрх зүйн үндэсгүй байж мэдэхээр нөхцөл байдал байгаа.

Учир нь, энэхүү баримт бичгийг бүх үүрэн холбоо эрхлэгчид, интернэтийн үйл ажиллагаа эрхлэгчид, контентын үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө гэж заасан. Гэсэн хэдий ч нийтээр мөрдөх хэм хэмжээг бүртгэдэг цорын ганц эрх бүхий этгээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг , аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичгийг бүртгүүлэх хүсэлт одоо хүртэл хүргүүлээгүй байгаа билээ.

/Өмнөх нийтлэлийг эндээс үзнэ үү. https://www.24tsag.mn/a/191387/

С.Сүлд

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.72.94)
    Мобиком Японд байсан бол ингэж даварч чадахгүй
    2021 оны 03 сарын 24 | Хариулах
  • VOO-н хэрэглэгч (27.123.214.2)
    Univision, Skymedia захиалгаар бичүүлж байгаа л юм байна. Гайхах юм алга.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.124.21)
    Мобикомд дарлуулаад суудаг төртэй улс. Юу ч гэхэв
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    2 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    2 цаг 51 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    2 цаг 56 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    3 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    3 цаг 4 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    3 цаг 6 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК