Мексикийн
цэргийн хүчнийхэн тус улсын хамгийн хүчирхэг хар тамхины бүлэглэл
“Зетас”-тай холбоо тогтоосон 35 цагдааг барилчиллаа.
Мексикийн цэргийн хүчнийхэн тус улсын хамгийн хүчирхэг хар тамхины бүлэглэл “Зетас”-тай холбоо тогтоосон 35 цагдааг барилчиллаа. Өнгөрсөн бямба гаригт цагдаа нарыг Мексикийн зүүн хэсэгт байрлах Сан Луис Потоси болон Веракруз хотод үйл ажиллагаанд оролцож байхад нь барьсан байна. Мөрдлөгөөр орон нутгийн цагдаа нар “Зетас” хар тамхины бүлэглэлтэй удаан хугацаанд хамтран ажилласан нь мэдэгджээ.
Хар тамхины Зетас бүлэглэл нь тус улсын “Гальф” бүлэглэлийн далбаан дор байгуулагдсан ч 2010 онд холбоо тасарч дайнсууд болсон аж.
Д.Идэр




















































