
АНУ-ын иргэн Сэм Бэссилийн найруулсан ”Innocence of Muslims” кино ислам шашинтай орнуудад АНУ-ын эсрэг бослого, хөдөлгөөн гарахад хүргээд байгаа. Сонирхолтой нь Пакистаны Зам тээврийн сайд найруулагч Сэм Бэссилийг олж өгсөн хүнийг 100 мянган доллараар шагнана хэмээн мэдэгдсэн байна. Мөн "түүний үхсэн, амьд хамаагүй" хэмээн хатуухан мэдэгджээ. Тэрбээр Авамын Үндэсний Нам /
Awami National Party"-ын гишүүн. Гэхдээ энэ нь намынх нь биш зөвхөн хувь хүний байр суурь гэдгийг "Telegraph" сонин онцолсон байна.
Пакистаны Зам тээврийн сайд Гулам Ахмед Билоур "Би энэ киног хийсэн хүнийг хөнөөсөн хэнд ч 100 мянган доллар өгөхөд бэлэн" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
”Innocence of Muslims”-ын талаар АНУ-ын албаныхан болон кино найруулагч ямар нэгэн тайлбар хийхгүй байна. Египет гаралтай ч АНУ-ын иргэн болсон Сэм Бэссил гэгч өөрөө ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг ислам шашинтай орнууд эрэн сурвалжилж байгаа юм.
Б.Баяр