

Түүний аавынх нь программ хангамжийн компаний хувьцааны үнэ энэ дуу алдаршсанаас хойш хоёр дахин өссөн талаар гадны хэвлэлүүд бичжээ.
PSY-ын эцэг Парк Вон-Хо нь Өмнөд Солонгосын программ хангамжийн D I корпорацийн тэргүүн бөгөөд томоохон хувьцаа эзэмшигч нь юм. Энэ компаний хувьцааны зах зээлийн нийт үнэ өчигдөр Сөүлийн хөрөнгийн биржид 113.5 сая вон хүрч дээд амжилтаа тогтоосон байна. Энэ нь өмнөх үнээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
“PSY энэ компаний хувьцаа эзэмшигч биш. Гэтэл зөвхөн Ганнам стиль дууны нэр хүндээс шалтгаалан хөрөнгө оруулагчид аавынх нь компанид татагдах болсон” хэмээн хувьцаа судлаач Ли Сан Тай мэдэгджээ.
Д.Идэр