Абу-Даби хотын оршин суугч эр өөрийн эхнэр асан ОХУ-ын иргэн бүсгүйг
шүүхэд өгчээ. Экс эхнэр нь түүнээс нууцлан байж эр бэлгийн эсийг нь
ашиглаж зохиомлоор үр тогтоосон гэж тэр үзэв.
Абу-Даби хотын оршин суугч эр өөрийн эхнэр асан ОХУ-ын иргэн бүсгүйг шүүхэд өгчээ. Экс эхнэр нь түүнээс нууцлан байж эр бэлгийн эсийг нь ашиглаж зохиомлоор үр тогтоосон гэж тэр үзэв. Гэр бүлийн хоёр хүүхэдтэй болохыг хүсч байсан бөгөөд дөрвөн жил хамт амьдрахдаа үргүйдлээс ангижруулах эмчилгээг хоёр ч удаа хийлгэсэн байна. Гэвч тэдний оролдлого талаар болсон юм. Ингээд тэд хоёр тийш болжээ. Орос бүсгүй эх орондоо очоод экс нөхөртөө хэлэлгүйгээр эмчилгээгээ үргэлжлүүлсэн байна.Ээлжит эмчилгээгээ дуусгаад бүсгүй Арабын нэгдсэн Эмиратад буцаж очин үзүүлж байсан эмнэлэгтээ ханджээ. Тэнд албан бичиг бөглөж байхдаа бүсгүй эрэгтэйн гарын үсгийг дууриалгаж зурав. Ингэснээр түүний хөлдөөсөн бэлгийн эсийг ашиглах зөвшөөрлийг олж авчээ. Бүсгүй жирэмсэн болсон ч экс нөхөртөө хэлээгүй аж. Гурван долоон хоногийн дараа салах өргөдөл дээр гарын үсгээ зурсан байна. Төдөлгүй охинтой болсон гэдгээ мань эр холбогдох байгууллагуудаас мэдсэн гэнэ. Орос бүсгүй хүүхдээ эцгийнх нь нэрээр овоглохыг хүсч шүүхэд ханджээ. Харин залуу сөрөг нэхэмжлэх гаргасан бөгөөд экс эхнэрээсээ нөхөн төлбөр гаргуулахыг шаардав. Мөн тэрбээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бэлгийн эсийг нь ашиглуулсан эмнэлэгт гомдол гаргасан байна.
Д.Ундрах 24tsag.mn


















































