Өглөө 08.30 цагаас хойш хэлэлцсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хурал дөнгөж
сая завсарлаад орлоо. Хуралд даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, илтгэгч
шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар оролцож байна.

Өглөө 08.30 цагаас хойш хэлэлцсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хурал дөнгөж сая завсарлаад орлоо. Хуралд даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар оролцож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч тэрээр өөрийг нь хилсээр гүтгэсэн хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэрээр өнөөдрийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан ч Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа “Н.Энхбаярын биеийн байдал муу сахиуртай хоригдож байгаа гэсэн эмнэлгийн дүгнэлт ирсэн. Тиймээс сахиуртай өвчтөнг хуралд удаан хугацаагаар оролцуулж болохгүй” хэмээн хүоээн аваагүй билээ. Нийслэлийн шүүхийн гадна МАХН-ын дэмжигчид цуглаад байгаа юм.
Б.Чимэг