Австричууд Адольф Гитлерийн төрсөн гэрт юу хийх талаар мэтгэлцжээ. Нацист
тэргүүн Герман, Австрийн хил дээрх Салзбург хотын ойролцоох Браунау
хотын байшинд 1889 оны дөрөвдүгээр сард төржээ. Түүний гэр бүл байшинд
гуравхан жил амьдарсан гэнэ. Гэвч гурван давхар байшиндаа Гитлер
арилшгүй ул мөр үлдээсэн хэмээн үздэг аж.
Австричууд Адольф Гитлерийн төрсөн гэрт юу хийх талаар мэтгэлцжээ. Нацист тэргүүн Герман, Австрийн хил дээрх Салзбург хотын ойролцоох Браунау хотын байшинд 1889 оны дөрөвдүгээр сард төржээ. Түүний гэр бүл байшинд гуравхан жил амьдарсан гэнэ. Гэвч гурван давхар байшиндаа Гитлер арилшгүй ул мөр үлдээсэн хэмээн үздэг аж.
Тэтгэвэрт гарсан уугуул настай эмэгтэйн өмчилдэг байшинг Австрийн дотоод хэргийн сайд 1972 оноос хойш түрээслэн амьдарчээ. Энэхүү байшинг улсын өмч болгон авах гэж байгаа бөгөөд юунд ашиглах талаар удирдлагууд мэтгэлцсэн аж.
Орон нутгийн түүхч Андриас Мейслингер байшинг олон улсын залуучуудын уулзалтын төв болгох санал гаргасан нь ихэд дэмжигдэж байгаа юм байна.
Д.Идэр


















































