Хадлан бэлтгэл 60 хувьтай байна

Энэ жил улсын хэмжээнд нэг сая 200 мянган тонн хадлан
бэлдэхээр салбарын яамнаас төлөвлөжээ. Одоогоор
үүний 60 орчим хувийг нь буюу 730 мянган тонныг нь бэлтгээд байгаа аж. Өнгөрсөн
найм, есдүгээр сард нийт нутгаар бороошсоноос хадлан бэлтгэх ажил нэлээн саатсан
гэж ХААЯ-наас мэдээлж байна. Тус яамнаас мэдээлж байгаагаар энэ жил 44 сая мал өвөлжих
аж.