зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Долгор: Манай тамирчид Монгол хүн ямар эрэмгий дайчин гэдгээ харуулж чадна

2021-7-22
0
ЖИРГЭХ

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, “ТОКИО-2020” зуны олимпийн XXXII наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн спортын сэтгэл зүйчдийн ажлын хэсгийн ахлагч, доктор, дэд профессор Ширнэндоржийн Долгортой ярилцлаа.


-Энэ удаагийн зуны олимпийн наадам нэг жилээр хойшиллоо. Энэ нь манай тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ?

-Өмнө нь тамирчид олимпоос олимп хүртэлх дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр бэлтгэгдэж, амжилтаа үнэлүүлдэг байлаа. Тэгвэл энэ удаагийн олимп жилээр хойшилж, таван жил хүлээлгэсэн онцлогоороо анхаарал татаж байна. Дасгалжуулагч нар дөрвөн жилдээ тамирчныхаа бие бялдар, сэтгэл санааны байдлыг төлөвлөн бэлтгэдэг уламжлалт байдал энэ удаад сунжирсан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, дасгалжуулагч, эмч, спортын сэтгэл зүйчдийн ажилд дахин шинэ байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлсэн. Ковид цар тахлын улмаас дэлхий даяар олимпийн тамирчдын бэлтгэлийг бүрэн хангах боломж ч учир дутагдалтай байв. Мөн олимпийн наадмыг болно, нэг бол болохгүй, цуцлагдаж магадгүй гэсэн  эргэлзээ тамирчдын биеэ бэлтгэх үйл явцад сөргөөр нөлөөлж байх талтай.

-Өнгөрсөн хугацаанд тамирчдын бэлтгэл хангах нөхцөл ямар байв?

-Хөл хорионы улмаас заал, танхимыг хаах шийдвэр гаргах  гарцаагүй байдалтай нүүр тулж байлаа. Хэдий ийм байсан ч манай тамирчид нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж бие бялдраа тодорхой хэмжээнд бэлтгэж спортын формоо барихыг хичээсээр ирсэн. Мөр олимпийн эрхийн төлөө баг тамирчид маань олон улсын тэмцээн уралдаанд оролцож ирээд дүрэм журмаа хүндэтгэн тусгаарлалтад 14 хоног байрлаж байлаа. Энэ мэт хугацаа нь тамирчдын өдөрт авах ачааллын хэвийн хэм хэмжээ, бие бялдрын ачаалалд дасан зохицох процессыг сааруулсан тал бий.

-Олимпод оролцох тамирчидтайгаа хэрхэн ажилласан бэ?

-Өмнөх олимпийн наадмуудаас харахад спортын сэтгэл зүйчтэй ажиллах боломж шигшээ баг болгонд олддоггүй байлаа. Багуудтай ерөнхийд нь нийтлэг байдлаар ажиллаж байсан юм. Тэгвэл энэ удаад “Сэтгэл зүйчдийн баг” бүрдүүлэн тэдний дэмжлэгийг авч багууд дээр хуваарилан сүүлийн гурван сар хамтран ажиллах боломжоор Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс хангаж өглөө. Үүний үр дүнд баг бүр сэтгэл зүйн тал дээр тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн гэж үзэж байна. Мөн олимпийн эрх авсан тамирчдад засгаас урамшуулал олгосон, цалинг нэмсэн зэрэг нь тэдэнд сэтгэл зүйн таатай уур амьсгалыг бүрдүүлсэн болно.

-Ковидын нөхцөл байдалтай уялдуулан үзэгчгүй олимп болох нь. Үзэгчгүй тэмцээнд Монголын баг тамирчдыг хэрхэн бэлтгэв?

-Бид эх орондоо ковидын үед олимпийн наадамд бэлтгэх, сэтгэл зүйн хүндрэлийг хамтдаа даван гарсан. Үзэгчгүй олимп болох шийдвэр гарсан явдал нь маш сонирхолтой, үзүүштэй ч байж болохоор. Үзэгчгүй олимп бол хэний ч таамаглаагүй үзэгдэл. Тэмцээн үзэгчтэй болоход тамирчин хүн өөрийгөө бүрэн дайчлахад хүчтэй нөлөө үзүүлдэг ч манай баг тамирчид олимпийн наадамд бэлтгэх явцдаа үзэгчгүй тэмцээнд оролцож, амжилт үзүүлж олимпийн эрхээ авч байлаа. 

-Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд оролцох тамирчдын хэл ам дагуулсан асуудал тухай баг тамирчдад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Сагсан бөмбөгийн 3х3-ын багийн гишүүний сонгон шалгаруулалт нь холбооны дотоод асуудал бөгөөд нэгэнт шилээд сонгогдсон бол одоо бидний ярилцах асуудал биш. Харин баг болж том зорилгынхоо төлөө нэгдэх ёстой. Энэ тал дээр манай сэтгэл зүйч Б.Золзаяа ажилласан байгаа.

-Олимпийн наадамд өмнө нь оролцсон тамирчин болон анх оролцож буй тамирчдын сэтгэл зүйн ялгаа?

-Олимпод дахин оролцож буй тамирчин хүн давуу болон сул талаа мэдэрдэг. Хэрхэн ажиллавал үр дүнд хүрэхээ олчихсон, зорилго нь тодорхой байдаг юм. Харин анх удаа олимпод орж байгаа тамирчин хүн өөртөө байгаа нөөц боломжоо яаж дайчлах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй. Энэ цар тахалтай хүнд үед манай тамирчид Монгол хүн ямар эрэмгий, дайчин гэдгээ харуулж чадна. Тэдний цаг ирсэн. Монголын тамирчдын амжилт олон хүнд урам зориг, сэтгэлийн дэм өгнө гэж бодож байна.  Монголыг Мөнх тэнгэр ивээг. 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    8 цаг 15 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    2025-08-22
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК