зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Болдсайхан: Сурагчид шалгалт өгөхөөр ирэхдээ харандаа, баллуур зэргийг авчрах шаардлагагүй

2021-8-11
0
ЖИРГЭХ

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион явуулах тов гарсан. Үүнтэй холбоотой асуудлаар Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй эхлэх гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Улсын хэмжээнд 81 шалгалтын байранд шалгалт зохион байгуулахаар бэлдсэн. Долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд болох байсан шалгалтын хуваарь өөрчлөгдсөнтэй холбогдуулан дахин хуваарилалт хийсэн. Тиймээс шалгуулагчид шинэчилсэн суудлын хуваарийг хэвлэж авчран шалгалтад орно. Нэг анги танхимд 12-15 хүүхэд 1.5-2 метрийн зайд суухаар зохицуулалт хийсэн.

Мөн нэг ангид дунджаар 600 гаруй хүүхэд, эцэг эхийг нь оруулаад 1000 гаруй хүний бөөгнөрөл үүсэх байсныг зохицуулсан. Хоёрдугаарт, хүүхэд тус бүрд шалгалтын байранд ирэх цаг зэргийг ялгаатай зааж өгсөн. Ингэхдээ шалгуулагчдын халууныг хэмжих, асуумж бөглүүлэх зэргээр эрүүл мэндэд нь хяналт тавьж дотогш нэвтрүүлнэ. Ингэхдээ шалгуулагчдыг амны хаалт зүүсэн байхыг шаардана. Шалгалтын байр бүрд агар ариутгагч, гар ариутгагч, цэвэрлэгээний иж бүрдлийг хүүхдийн тоотой нь уялдуулан хуваарилсан.

-Шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авах уу?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор энэ жил цуцалсан. Тиймээс шалгуулагчид монгол хэл, бичгийн шалтгалтгүйгээр сургуульд элсэх боломжтой. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нд монголын түүх, англи хэлний хичээлээр 10.00 цагаас эхэлнэ.

-Шалгалтад ирэхдээ юу авчрах шаардлагатай вэ?

-Хүүхдүүд шалгалтад ирэхдээ Боловсролын үнэлгээний төвөөс заасан дөрвөн төрлийн бичиг баримттай ирэх ёстой. Тухайлбал, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй ирнэ. Бусад харандаа, баллуур зэрэг шаардлагатай хэрэгслийг Боловсролын үнэлгээний төвөөс өгнө.

-Халдвар авсан, гэрээр эмчлүүлж байгаа хүүхдүүдийг шалгалтад хэрхэн хамруулах вэ?

-Энэ талаар Эрүүл мэндийн яамны албан ёсны хариуг хүлээж байна. Наймдугаар сарын 9-өөс өмнө өвдөөд 19-ний эдгэрсэн бичиг баримттай ирвэл шалгалтад оруулна. Харин дээрх хугацаанаас хойш халдвар авсны улмаас шалгалтад орох боломжгүй болсон тохиолдолд тэдгээр хүүхдүүдэд зориулсан дахин шалгалтыг есдүгээр сарын 2-5-ны хооронд дахин зохион явуулахаар төлөвлөж байна. Гэхдээ улсын хэмжээнд хэчнээн хүүхэд өвчилсөн, өвчилж болзошгүй байгаа зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас авсны дараа дахин шалгалтыг хэрхэн авах талаар шийднэ. Ингэхдээ дахин шалгалтад коронавирусээр өвчлөөд өмнөх шалгалтдаа хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг л хамруулна.

-Шалгалтын сэдэв ямар байх вэ. Дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сурагчид сүүлийн хоёр жил хугаацаанд хичээлийнхээ дийлэнхийг цахимаар судаллаа шүү дээ?

-2019-2020 оны сэдэв, даалгаврууд хоорондоо нэлээд ялгаатай. Учир нь 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт зохион явуулахад тухайн үед ямар ч өвчин байгаагүй учраас хичээлийн агуулгаа 100 хувь судалсан гэж үзэн шалгалтын даалгаврыг боловсруулж байсан. Харин 2020 онд хүүхдүүд хичээлийнхээ агуулгыг 50 хувь судалсан жил байсан учраас элсэлтийн ерөнхий шалгалтад 10, 11 дүгээр ангийн хичээлийн агуулгыг 100 хувь хамруулаад 12 дугаар ангийн танхимаар оруулсан хичээлийг оруулж шалгалтыг боловсруулж байсан. Энэ жилийн даалгаврыг зөвхөн танхимаар судалсан агуулгаар боловсруулсан. Тухайлбал, 11 дүгээр ангийн хичээлийн агуулгаас 50 хувь, 12 дугаар ангийн танхимаар судалсан хичээлийн агуулгаас 30 хувийг хамруулсан. Мөн 9-10 дугаар ангийн хичээлийн агуулгаас оруулж боловсруулсан.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    43 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    1 цаг 28 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    2 цаг 4 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    2 цаг 31 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    2 цаг 50 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    3 цаг 14 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    3 цаг 20 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    4 цаг 33 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    4 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 55 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    5 цаг 4 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    5 цаг 9 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    5 цаг 44 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    5 цаг 45 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 58 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    5 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    6 цаг 2 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    6 цаг 7 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    6 цаг 15 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК