Өчигдөр өглөө 17 настай Австрали хүү зүүн гартаа могойд хазуулж, хүнд
байдалтайгаар орон нутгийн Кури Кури эмнэлэгт хүргэгдсэн байна. “Sydney
Morning Herald” сонинд бичсэнээр хүүг дэлхийн хамгийн хортой могой
хазсан аж.
Өчигдөр өглөө 17 настай Австрали хүү зүүн гартаа могойд хазуулж, хүнд байдалтайгаар орон нутгийн Кури Кури эмнэлэгт хүргэгдсэн байна. “Sydney Morning Herald” сонинд бичсэнээр хүүг дэлхийн хамгийн хортой могой хазсан аж. Сидней хотын Таронга амьтны хүрээлэнгийн ажилтан “Тайпан могойн дусал хороор насанд хүрсэн 100 эрэгтэй, 250 мянган хулганыг алж болно” хэмээн хэвлэлийнхэнд тайлбарласан байна.
Ном сонинд Тайпан могойг “хоёр алхмын могой” хэмээн нэрлэдэг аж. Учир нь энэ могойд хазуулсан хэн болов ч дээд тал нь хоёр алхаад л үхэтхийн унадаг хэмээн бичжээ.
Хүүг хожим нь орон нутгийн эмнэлэгээс “Калвари Матер төв эмнэлэг”-т шилжүүлсэн байна. Дэлхийн хамгийн хортой могойд тооцогддог Тайпанд хазуулсан хүүг хэрхэн амьд гарсныг эмч, цагдаа нар гайхаж байна.
Д.Идэр




















































