
“Sons of Anarchy” киноны жүжигчин,
дуучин Кети Перригийн экс найз
залуу Жонни Левисын цогцос хоёр өдрийн өмнө Лос Анжелас хотоос олдсон
байна. Хамгийн сэрдмээр зүйл нь талийгаачийн амьдардаг байсан байшингаас
настай эмэгтэйн цогцос бас олдсон байна. 
“Sons of Anarchy” киноны жүжигчин,
дуучин Кети Перригийн экс найз залуу Жонни Левисын цогцос хоёр өдрийн өмнө Лос Анжелас хотоос олдсон байна. Хамгийн сэрдмээр зүйл нь талийгаачийн амьдардаг байсан байшингаас настай эмэгтэйн цогцос бас олдсон байна. 
Лос Анжеласын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “28 настай Жонни Левис, 81 настай Катрин Девис нарын цогцсыг өнгөрсөн лхагва гаригийн өглөөний 10:40 цагийн үед олсон” хэмээн мэдэгджээ.
Амьдардаг байсан байшингаасаа холгүй зам дээр хаягдсан Жонни Левисын цогцосыг харсан эмэгтэй сандарч цагдаа дуудсан байна. Цагдаагийн газрынхан байшинг шалгахад эмэгтэйн цогцос мөн илэрчээ.
Жонни Левисыг настай эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Тэрээр Катрин Девисын байшинг өмнө түрээсэлдэг тогтоогдсон юм. Түүнийг эмэгтэйг хөнөөснийхөө дараа байшингийн дээврээс үсэрсэн хэмээн сэжиглэж байна. Талийгч Катрин Девисын гэрээс ямар нэгэн зүйл хайсан мэт ихэд онгичсон байжээ.
Хорын шинжилгээгээр цогцсуудыг шинжилж хар тамхи, согтууруулах бодис хэрэглэсэн байсан эсэхийг удахгүй илрүүлэх аж.
Жүжигчин Жонни Левис “The O.C.” “Bones”, “Criminal Minds” зэрэг кинонуудад тоглож байсан юм. Тэрээр 2006 оноос Кети Перритэй болзож олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
"Хуучин найз залуугынх нь амиа алдсан тухай мэдээлэл олон улсын хэвлэлд нийтлэгдэж байхад Японд байгаа Кети Перри твиттертээ шал өөр зүйлүүд бичиж, зургаа постолж байна" хэмээн TMZ бичжээ.
Д.Идэр