Булганд аймагт малын боом өвчин гарч нэг хүн өвчилжээ

Малын гоц халдварт боом өвчнөөр Булган аймгийн Булган сумын малчин 68 настай, Т гэгч өвчилжээ.Уг оношийг эмч нар урьдчилсан байдлаар тогтоосон аж. Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд шинжилгээний дээжийг Сэлэнгэ аймгийн лаборатори руу илгээсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд боомын халдвар гарч хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа юм. Сүүлийн үед Малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгааг Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар анхааруулж байна.
Т.Хулан