Өчигдөр 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны тойргийн
орчимд 10 тонн шатахуун ачсан чиргүүл онхолджээ. Ослын улмаас шатахуун
газарт асгарсан байна.

Өчигдөр 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны тойргийн орчимд 10 тонн шатахуун ачсан чиргүүл онхолджээ. Ослын улмаас шатахуун газарт асгарсан байна. Харин азаар хүний амь нас эрсдээгүй. Мөн хүн гэмтээгүй юм байна. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, орой 21.30 цагийн орчимд газарт асгарсан шатахууныг бүрэн саармагжуулж, орчныг аюулгүй болгосон байна. Одоогоор ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор харьяа дүүргийн замын цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа аж.
Б.Золбоо