зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхбат: Би яагаад сонгуульд нэрээ дэвшүүлээгүй вэ …

2012-9-28
0
ЖИРГЭХ

  энхбат.1Чи яагаад сонгуульд нэрээ дэвшүүлээгүй юм бэ гэж найз нөхөд маань байнга л асуудаг юм. Намайг дэмжиж ирсэн хүмүүс ч мөн ингэж их асуудаг. Цаг нь болохоор учрыг нь хэлнээ гэж би хариулдаг байсан, харин одоо хэлэх цаг нь болсон юм шиг байна.

  Уг нь нэг их айхтар нууцлаад байхаар том адал явдал, улс төрийн аймшигт хуйвалдаан болоогүй л дээ. Өнөө цагийн Монголын улс төрд хаа сайгүй л байдаг болсон бас нэгэн заваарал, новшрол болсон гэхэд болно. Гэхдээ би энэ бүхнийг сонгуулийн цагаар хэлж яриад, хэвлэлийнхний сэдэв болгоод хэрэггүй гэж бодсон юм. Яагаад гэвэл ИЗНН-д шударга гишүүд олон байдаг, тэдний сонгуулийн ажилд миний үг саад болчих гээд байсан учир.

  Гол учрыг нь товчхоон хэлье. Сонгуулийн өмнөх нэг жилийн турш бидний хэсэг нөхөд өнөөгийн Монголын төр, хууль шүүхийнхэн ямар их айхтар ялзарч доройтсоныг өөрсдийн биеээр мэдэрч туулж ирсэн. ИЗН, МНН-ын нэгдлийг Дээд шүүхийнхэн улс төрчдийн захиалгаар нурааж, нөгөө хамтдаа тэмцэж, улс төрийн нэг хүчин болно гээд байсан хэсэг нөхөд маань ямар хурдан урваж, буцаж байгааг бид үзэж харж ирсэн. Зарим хүмүүс мөнгөний төлөө яаж арчаагаа алддагийг ч сайн ойлголоо гэж бодож байсан. Гэтэл бас л болоогүй байж.

  Сонгуулийн өмнөх хэдэн сард ИЗНН дотор ч нөгөө новшрол үргэлжлэв. Тийм хүмүүст нам жижигддэггүй юм байна. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэсэн тэдний “үзэл баримтлал” манай Монголын том жижиг бүх намуудыг бүгдийг нь нурааж байна.

  Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ “тодруулдаг” тэр өдрүүдэд намуудын доторх хуйвалдаан ил далд өрнөж, ёстой л завтайсан бол “Нам” гэсэн нэртэй сайхан роман бичээд, олон ангит кино хийчихээр үйл явдал өрнөж байсан. Тэр үед манай намын жагсаалтын эхний 5-6-д нэрээ бичүүлэх хүсэлтэй зарим хүмүүс намд их хэмжээний мөнгө санал болгосон юм. Шуудхан хэлбэл, хүн бүр 600 саяыг намд хандивлая, хариуд нь намын жагсаалтын эхэнд нэрээ бичүүлье гэж тэд санал тавьсан. Энэ бол 3 тэрбум төгрөгийн тухай яриа байсан. МАН, АН шиг том намуудын хувьд энэ нь тэдний инээдийг хүргэх жижиг мөнгөний тоо байх. Харин ИЗНН шиг намын хувьд түүний улс төрийн “сүнсийг” худалдаж авахад хангалттай мөнгө байлаа.

  Харамсалтай нь манай намын удирдлагын олонх энэ мөнгийг авья гэж шийдвэрээ гаргасан. Эхэндээ энэ саналыг эсэргүүцсэн хүмүүс намын удирдлагад нэлээд байсан ч тэдний сонгуулийн ажилд ч энэ бүхнээсээ “хувь хүртээнэ”, хандивлана гэж тэднийг ятгаж чадсан юм. Тийм ч учраас олон хүн өнгөн дээрээ энэ саналыг эсэргүүцэж буй мэт дүр үзүүлж байсан ч сонгуульд нэр дэвшүүлэх яг эцсийн тэр мөчид нөгөө мөнгө санал болгож намыг хоёр гурван сарын турш хагаралдуулсан нөхдүүдийг баталж гаргаж ирсэн.

  Хурал болж намын жагсаалтын 1-т С.Оюун, 2-т би 100 орчим хувийн саналаар бичигдэж, харин нөгөө мөнгө амлагчид маань удаалав. Энэ бүх үйл явдлыг би илт эсэргүүцэж байсан учир миний сонгуулийн мөнгийг ч даах санал тэд надад тавьж үзлээ.

  Би сонголтоо хийсээн. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэж үздэг тэр нөхдүүдийн “түшиг” болж, тэднийг УИХ-д оруулах ажилд зүтгэхгүй гэж би шийдсэн. Баянгол дүүрэгтээ нэрээ дэвшүүлээд сайн ажиллаж чадвал өөрийгөө аваад гарчих боломж надад байсан байх. Гэхдээ би намынхаа жагсаалтад орж тэдэнтэй сөргөлдөе гэж шийдвэрлэснээс хойш түүгээрээ л хийсэн. Өөрөөрөө үлдэх нь УИХ-ын гишүүн болохоос  надад илүү үнэтэй.

  Маш товчоор хэлбэл ийм л үйл явдал боллоо.

  Төгсгөлд нь хэлэхэд, улс төрийн ямар ч сонгуульд мөнгө их хэрэгтэй гэдгийг би сайн мэднэ. Мөн улс төрийн эрүүл хүчин сонгуульд “сойх” гишүүдээ тодруулаад, харин тэр хүмүүс нь сонгуулийнхаа мөнгийг босгохоор хамтран ажилладаг байж нам авлига, завхралаас хол байж чаддаг гэдгийг ч би бас гадарлана. Эс бөгөөс, бид ядуу учраас л … гээд намын жагсаалтаа зараад, авлига аваад явах юм бол олон түмэн авлига, завхралын бас нэг “гуравдагч” хүчнээр яах ч юм билээ.

P.S. Итгэл үнэмшлээ гээлгүй хэцүүг туулж хамт явж ирсэн нөхөддөө баярлалаа!
http://www.enkhbat.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • МОНГОЛ (202.179.23.7)
    БИЧСЭНЭЭР БОЛ ИХ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА ЛЭЭ. ИХ БАГА НАМУУД БҮГДЭЭРЭЭ АДИЛ НЯЛХАСЫН ӨВЧИНД НЭРВЭГДСЭН. ЕР МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ МӨНГӨ ШҮТСЭН ХҮМҮҮС БОЛЛОО ДОО. МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧ БОЛДОГГҮЙ ИХ БАЙДГИЙГ ОЙЛГОХГҮЙ НҮД ХААГДАЖЭЭ.
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • asuult (122.254.127.34)
    Ta tegeed ene uls ter ali ert bohirdsonyg medeegyi orchihood,sayahan medsen hereg yy Eeree jaahan dyr esgeed bgaa yum bish yy Hymyys teriig chin oilgood bna shyy dee
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • mongol (202.179.11.62)
    medrel hi zugeer biz.hudalch nobsh
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • (103.10.22.160)
    Алтай та 2-ыг ард түмэн мэднэ больж үз ОДОО БҮҮ ГОНЬШИГОНО...ИЧ...Улс төрийн соёл боловсролд суралц
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • (103.10.22.160)
    чи болио... Монголын улс төр чамаар яах юм бэ ... Зайлж тус болоо Чи ард түмний төлөө юу хийсэн юм бэ
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • AMUR (182.160.16.241)
    TIIMEE BI ALDAAGUI BAIJ.BI TANIIG HAMGIIN SHUDARGA HAMGIIN UHAALAG ULS TORCH GEJ HUNDELD YAVDAG SHUU
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (180.235.174.44)
    Ёстой л үнэнээ өчлөө. Авлига нь жинхэнэ ёсоороо улс төрийн намуудын удирдлагуудын дотор амь бөхтэй байгаа юм.
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • сувдаа (122.201.18.165)
    таны шийдвэр зөв байжээ би таны сонгогч учраас маш зөв шийд гаргасан байна гэж бодсонч танд хэзээ нэг цагт боломж ирнэ гэдэгт итгэж байна
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.9.47.131)
    ywaigui ywaigui gehed iim ywaigui hydalch hylgaich bh gej..umnuusni *** ylaichihlaa..harin unelehed ih sain medersen bna aqmjilt olohgui gedgee..jinhene hyyramch *** yag Ganbaatar shig..
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.9.47.131)
    televizeer jaahan hydlaa shaasan hylgaichyyd gishuun boldog tsag altai hylgaich ta 2oor dyyssan odoo uur chaddag yum bval oroldood uz...
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.9.47.131)
    mai chi..hoshnogo enkhbataa
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.9.47.131)
    bitgii *** chi..hoshnogo tsarailsan *** yu yu geneve ard tumniig teneg gej bodohoo bolisonni cham shig shaaltyyrt heregtei shuu yamar ch nuhtsuld cham shig yum garahgui bsan balai hyylias bolj 2 hog garsan tiim surhii yum bol neree devshuulehgui yasiin jinhene ytgaaraa hog boloh blaa chi shaaltyyr mini..za
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (49.0.190.201)
    нэр хүнд нь нилээд унасан гэж ойлгосон. Гэхдээ зөв шийдвэр гаргасан. Өөрийгөө юу болж байгаагаа бодох болсон байх. Нэг л эвгүй болоод явчих шиг болсон доо. Хэдэн нам хэсэж, хачин араншин гаргаад. Нөгөө хэд нь эсэргүүцээд. Мэдээж аль нэгнийх нь талд ороогүй байна л даа. Зөвөө зөв, таны зөв. Тэр Дэмбэрэл яах вэ, угаасаа Худалдааны танхимын ажил хамгийн муу гэсэн үзүүлэлттэй гарсан шүү дээ. Оюун ахын нэрээр ялтчгүй гарна. Алтай бол танилцсаар байгаад таарсан. Одоо үүргэвчээ үрсэн нь дээр юм билээ дээ. Олигтой юм юу ч хийгээгүй. Харин сэтгүүлчийн хувьд хэдэн нэвтрүүлэг бол байдаг байхаа.
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • teneg (202.55.191.57)
    Devshvvleed hereggui, hen ch ta nariig songohgui. Ugaasaa 1 ch garaagui, ter namiin list gej balai yumaar 2 balai oroood iree biz dee. TATAN buulgaval taarna ene teneg NAM uhaantai yumiig
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (183.81.169.21)
    ЭНЭ ХҮНИЙ ХЭН БЭ ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН НИЙТ ТВ ҮЗЭГЧИД МЭДДЭГ БОЛЧИХЖЭЭ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЭСЭРГҮҮЦЭГЧИДИЙГ ДЭГЭЭДЭНЭ НЯМДОРЖЫГ АВЧ ҮЛДЭНЭ АЛТАЙ ТА ХОЁРТ ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРЧЭЭ УУЧЛААРАЙ
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • howor (122.201.18.148)
    iim uls torch daanch howor yum da mongold ENHBAT C BAYR 2 Lr de arai de
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 34 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 46 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 28 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 28 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 28 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 28 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК