Омикрон хувилбар бүртгэгдсэнтэй улсаас ирж буй Монгол Улсын иргэдийг 10 хоногийн хугацаанд тусгаарлахаар болсон. Иргэдийг “Кентавр”, “Наранбулаг”, “Зүчи”, “Мөнххустай”, “Тайж”, “Амар”, “Би-Жи”, “Намуун”, “Монголика”, “Альфа”, “Ворд Монголиа”, “Бага баян” зэрэг зочид буудал, амралтын баазад тусгаарлахаар болсон байна. Тусгаарлалтын төлбөр нь 0-3 насны хүүхэд төлбөргүй бол 4-16 насны хүүхэд 10 хоногт 500 мянган төгрөгийн төлбөртэй бол 17-гоос дээг насныхан 10 хоногт нэг сая төгрөг төлөх юм. Энэхүү зардлыг иргэн өөрөө гаргана. Хэрэв тухай иргэн өөрийн хүсэлтээр “Кемпенски”, “Туушин”, “Новотел”, “Ибис Стайлс Улаанбаатар”, “Рамада” зэрэг зочид буудлуудад нэмэлт төлбөр төлж тусгаарлагдах боломжтой аж. Энэ хугацаанд иргэдээс хоёр удаагийн PCR шинжилгээ авна гэв.
Б.Жаргал