Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 393 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 268 бол орон нутагт 125 хүн коронавирус тусчээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд харамсалтай нь найман хүн нас барлаа. Орон нутагт найман аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5645, гэрийн хяналтад 10853 хүн байна. Коронавирусний халдвараар нийт нас барсан хүний тоо 1930 боллоо.