БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний X, XI ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцэх ёслол Бентью хотын “Хубилай” баазад болов. Энэ ёслолд хурандаа О.Заяат захирагчтай XI ээлжийн мотобуудлагын батальонд НҮБ-ын далбаа болон Монгол Улсын төрийн далбаа, цэргийн багийн захирагчийн тамыг албан ёсоор хүлээлгэн өгчээ. Ёслолын ажиллагаанд Юнити секторын командлагчийн орлогч, хурандаа Мухамед Кашип Наиим, секторын Хүчний штабын нэгжийн дарга нар болон бусад албаны зочид оролцов. Мөн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа О.Заяат “Өмнөх ээлжийн цэргийн багийнхаа нийт бие бүрэлдэхүүний ололт амжилтыг улам бататгаж, бид бүхэн үүргээ амжилттай биелүүлэх болно” гэдгийг онцлоод монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, дэлхийн чихнээ дуурьсгасан энхийг сахиулагчдынхаа цаашдын ажил үйлсэд нь их амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл (1)