“Оюу Толгой” компани байгаль орчны чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, мэдээлэл хийх үеэр “Оюу Толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн менежер Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Байгаль орчны асуудал манай компанийн нэн тэргүүний зорилт байдаг. “Оюу Толгой” компани олон стандарт, дүрэм журам олон улс, Монгол Улсын хэмжээнд мөрдөж ажиллаж байгаа. Байгаль орчны нөлөөллийг “Оюу Толгой” компани дангаараа тодорхойлдоггүй. Хөндлөнгөөс мэргэжлийн байгууллага гаргаж ирдэг. Одоогоор “Оюу Толгой” төслийн стандартыг гурван үндсэн шаардлагын үндсэн дээр гаргаж байгаа. Мөн газар ашиглалтын байдлыг аль болох бага хэмжээнд барьж байгаа. Төслийн хэмжээнд 6000 гаруй га газар эвдрэлд өртсөн. Үүнд ил уурхай, баяжуулах уурхай, барилга байгууламж зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явагдсаны дүнд газар хөндөгдөж байна. Нөхөн сэргээлтийг эрчимтэй хийж байгаа. 1700 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Бэлчээрийг 100 хувь нөхөн сэргэтэл тэнд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулна” онцлов.
Б.Жаргал