“Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 02-ны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна. Эхний таван өдрийн байдлаар нийт 16 аймгаас 354.1 тонн махыг гурван тэрбум гаруй төгрөгөөр борлуулжээ.
Үнийн хувьд үхрийн мах дунджаар 9000-9500 төгрөг, адуу 7500-8000 төгрөг, хонь 7500-8000 төгрөг, ямаа 6300-6500 төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа нь Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн сарын үнийн мэдээтэй харьцуулбал 27-40 хувиар бага байгаа юм. Зарим аж ахуйн нэгж, иргэний хувьд тогтвортой нийлүүлэлт хийх гэрээ байгуулж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. "Өвлийн идэш" өртгөсөн худалдаа маргааш өндөрлөнө.