Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын Шинжлэх ухаан академийн 60 жил, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа, инновацын тасгийн тасгийн дарга, дэд хурандаа, доктор В.Батсайханд Дотоод хэргийн их сургуулийн захирлын А/230 тоот тушаалаар эрдмийн “дэд профессор” цол олголоо.
В.Батсайхан нь 2005 онд ОХУ-ын Улаан-үд хотын Буриадын Их сургуульд Биологийн ухааны докторын зэрэг хамгаалж, олон улсад 21, дотоодод 18 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлж, гамшиг судлалын чиглэлээр есөн магистрын ажлыг удирдан ажилласан.
Мөн тэрбээр “ABC ангиллын шинэчилсэн найрлага бүхий гал унтраагч нунтаг бэлдмэл гарган авах” технологийн заавар, стандартыг батлуулсан, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй дөрвөн төсөл, төслийн удирдагчаар хоёр удаа ажиллаж байсан туршлагатай. Одоогоор Гамшгийн эрсдэлийн удирдлага, инновац, судалгаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний чиглэлээр ажиллаж байна.