Өнгөрсөн хоногт Цагдаагийн байгууллагад нийт 1501 дуудлага, санал гомдол иржээ. Зөрчлийн шинжтэй 1112, гэмт хэргийн шинжтэй 64, эрүүлжүүлсэн 119, хүний биед халдах 39, архидан согтуулахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 58 зөрчил бүртгэгдлээ. Мөн хулгайлах 20, гэр бүлийн хүчирхийлэлийн 93, согтуугаар автомашин жолоодсон 80, олон нийтийн газар биеэ авч явах, танхайрах 97, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 38 годол санал ирсэн байна.