“Цусаа бэлэглэх өдөр” маргааш болох бөгөөд сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилгоор энэ арга хэмжээг 81 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сарын цус бэлэглэх өдрийг Монголын донорын холбоотой хамтран “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриан дор маргааш Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулах юм. Сануулахад, цусаа өгөх гэж буй иргэд Ковид19 халдвар авч, бүрэн эдгэрснээс хойш 28 хоногийн дараа, вакцин тариулсны дараах хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой юм байна.