Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажилласан юм. Энэ хүрээнд Барилгын цэргийн 342-р анги Архангай аймагт байгуулагдахаар болж, Захирагч, удирдлагуудыг нь томилсон байна. 342 дугаар ангийн Захирагчаар Архангай аймгийн уугуул, дэд хурандаа Д.Зоригтсайханыг томилжээ. Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Тамгын дарга Ц.Бадрах тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, цэргийн ангийн талаарх мэдээллийг танилцуулж, харилцан санал солилцжээ.