Орхон аймгийн ерөнхий боловсролын сурагчид ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлдөж байна. Сонгон шалгаруулалтыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургууль дээр явуулж байна. Өнөөдөр Эрдэнэт хотын Ерөнхий боловсролын 22 сургуулийн 18 төгсөх ангийн суралцагч тодрох юм.