ОХУ-д Өмнөд Африкаас онгоцоор 58 зорчигч буусан байна. Тэдгээр иргэдээс ПСР шинжилгээ авахад 9 иргэнээс коронавирус илэрчээ. Омикрон хувилбар бий эсэхийг нарийвчилсан шинжилгээ хийхэд 2 иргэнээс Омикрон хувилбар илэрсэн байна. Ингэснээр ОХУ-д Омикрон хувилбар зөөвөрлөгдөн бүртгэгдэж байгаа ба бүгд 14 хоногийн тусгаарлалтад байгаа юм байна.
С.Сүлд