Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 296 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 144 нь Улаанбаатар хотод, 152 нь орон нутагт батлагджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1947 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4259 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7828 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 1573
- Хүндэвтэр- 2104
- Хүнд- 490
- Маш хүнд- 92 хүн байна.