Монгол-ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол-Оросын найрамдлын 61 жилийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулиас санаачилсны дагуу ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг "Россотрудничество" агентлагийн төлөөлөгчийн газар Монгол-Орос найрамдлын нийгэмлэгтэй хамтран Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
Эрдэнэт хотын ЕБС-иудын төгсөх ангийн нийт 18 суралцагч оролцсон орос хэлний сонгон шалгаруулалт хоёр шаттай явагдаж, шалгарсан дөрвөн сурагч 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д хүссэн мэргэжлээрээ 100% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулав.
Билигт-Өргөө сургуулийн 12а ангийн сурагч Хаш-Эрдэнэ овогтой Энгүүн шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэргүүн байр эзэлсэн юм.
Удаах байруудад, Батзоригийн Эрдэнэсувд (Эрдмийн сан сургууль), Батбаярын Агиймаа (Баян-Өндөр цогцолбор сургууль), Тилейханы Аянуур (Баян-Өндөр цогцолбор сургууль) нар жагслаа.
"ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрх гэдэг нь Оросын тэргүүлэх их, дээд сургуулиудад бакалавр болон магистрын түвшинд 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй дүйхүйц боловсрол эзэмших боломж юм. Өнөөдрийн байдлаар, ОХУ-д 4000 гаруй монгол залуус суралцаж байгаа бөгөөд жил бүр зарлагдах тэтгэлэг нэмэгдэх хандлагатай байна.