Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн манай улсын энхийг сахиулагчид 10 хоногийн өмнө эх орондоо ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тусгаарлагдаж байв. “Бага баян” цэргийн баазад 10 тусгаарлагдахдаа гурван удаагийн шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарсан байна. Энэ удаагийн ээлжинд 240 энхийг сахиулагч хурандаа Д.Энхбаатарын удирдлага дор үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
Б.Жаргал