9.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно.
10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт болно. Утас: 99546655
10.00 цагт Чингис хааны музейд “Түүхийн дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” хэлэлцүүлэг болно.
12.00 цагт НҮБ-ын байранд Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем Монгол Улс дахь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхиийллийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулна.
14.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.