БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хүлүүлж, зодсон хэрэг олны анхаарлыг татаж байна. Хэрэгт холбогдсон дөрвөн сурагчийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй тул хэрэгсэхгүй болсон юм. Манай улсын иргэдийн зүгээс БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж, “Petition in progress” сайтад санал цуглуулсан. Энэ саналын тоо 200389-т хүрсэн учир БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очих боломж бүрдлээ.
Сэтгэгдэл (8)