Коронавирусний халдварын улмаас Өмнөговь аймаг руу зорчих зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан байлаа. Тэгвэл Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс "Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобус хуваарийн дагуу явж эхэлснийг албаны хүн дуулгалаа. УБ-Драгон-Ду.Сайнцагаан-Өм.Даланзадгад чиглэлд мягмар, бямба, ням гарагт “Драгон” авто вокзалаас, Өм.Даланзадгад-Ду.Сайнцагаан-УБ.Драгон чиглэлд даваа, лхагва, ням гарагт Өмнөговь аймгийн автотээврийн төвөөс тус тус өглөө 09:00 цагт явж эхэлж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээс smartgovi.com зөвшөөрөл болон шинжилгээний хариу шаардахгүй аж. Хот хоорондын зорчигч тээврийн автобус том хүнд 38,400, хүүхэд 19,100 төгрөгөөр үйлчилж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)