Дархан-Уул аймгийн хэмжээнд 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болсон байна. Өчигдөр тус иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусын шинжилгээ хийн дулаан байранд оруулсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)