Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Төв аймгийн Жаргалант, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Баянцагаан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Хэнтий аймгийн Мөрөн, Дундговь аймгийн Адаацаг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумдын Онцгой комисстой цахим хурал хийлээ. Эдгээр аймгийн сумдад дархлаажуулалтын III тунд иргэдийн хамрагдалт хангалтгүй байгаа юм байна. Цахим хурлын үеэр сумдын дархлаажуулалтын дүн мэдээг сонсч, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. "КОВИД-19" халдварын эсрэг дархлаа сэргээх III тунд идэвхтэй хамруулах арга хэмжээг сум, орон нутагт идэвхитэй зохион байгуулах, дархлаажуулалтын тунд хамрагдах ач холбогдлыг иргэдэд сурталчлан ажиллах талаар заавар зөвлөмж өгчээ.