Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2020/2021” нэгдсэн тоглолт маргааш Улсын филармонийн концертын танхимд болно. Virtuoso Academy-аас 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод 2020 болон 2021 онд амжилт гаргасан уран бүтээлчдийг урьсан байна. Энэ цаг үеийн шилдэг сонгодог хөгжимчдийн төлөөлөл болон чадварлаг, шалгарсан үндэсний болон сонгодог хөгжимчид дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүдээс энэ үдэш эгшиглүүлэх юм.