МҮОХ-ны ерөнхийлөгч асан Н.Түвшинбаярын хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлсэн боловч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм байна.
Сэтгэгдэл (2)