Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй хот, сууринд байгаа нутгийн иргэддээ өвлийн идэш хүргэж өгөх “Хүргэлт” арга хэмжээний цуваа өнөөдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотыг зорилоо. Цуваа маргааш Улаанбаатар хотод ирж, “Барс-2” захын хашаанаас мах захисан иргэдэд нэгдсэн журмаар өвлийн идэшийг нь хүлээлгэж өгөх юм байна. Ачигдсан мах бүр QR кодтой учир хаанаас, хэн гэдэг малчны хотноос ачигдсан мах болохыг иргэд мэдэхэд хялбар байх бөгөөд махны сав баглаа боодлыг цаашид орон нутгийн махыг брэнд болгоход ашиглах зорилготой байгаа юм.
Б.Жаргал