Өмнөговь аймгийн Сэврэй сумаас баруун хойд зүгт 37 километрийн зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт өнгөрсөн шөнийн 00.46 цагт болсон байна. Тус сумын Засаг даргын орлогч болон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.