Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Оролцооны хөтөлбөрийн хүрээнд “Хүннүгийн эзэнт гүрний язгууртны булш, оршуулгын дурсгалууд: судалгаа, хадгалалт хамгаалалт, сурталчилгаа” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ШУААХ, Соёлын яам, "ЮНЕСКО"-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Хүннүгийн эзэнт гүрний язгууртны булш, оршуулгын дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Хүннүгийн эзэнт гүрний язгууртны булш оршуулгын дурсгалууд: судалгаа, хадгалалт, хамгаалалт, сурталчилгаа” сэдэвт Үндэсний семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Хүннүгийн язгууртны дурсгалуудыг бүрэн бүтэн хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэн судлуулах, дэлхий дахинд сурталчлан таниулахыг хөтөч, тайлбарлагч, тур оператор компаниуд, их дээд сургуулийн оюутнууд, бүх насны хүмүүст түүх соёлын дурсгалуудын талаар нэгдсэн ойлголт, гүнзгийрүүлсэн боловсрол олгож, тэдгээрээр бахархах үзэл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болох юм.