“Кевико” компанийн үүднээс өнөө өглөөний 9:02 цагт 42-87 УБЕ улсын дугаартай “HIACE” маркийн автомашин хулгайд алдагджээ. Тус машины жолооч машинаа халаах зорилгоор түлхүүртэй нь орхисноос хэрэг гарах шалтгаан болсон байна. Тус компанийн зүгээс Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд аз болоход сэжигтэн энэхүү машиныг унаад явж буй үеийн бичлэг тус компанийн хяналтын камерт үлджээ. Хэргийг шалгаж байгаа гэв. Хэрэв энэхүү машиныг олсон, харсан хүн байвал 98777778 дугаарын утсанд хандаарай.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)