Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 286 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 149 бол орон нутагт 137 хүн коронавирусний халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь хоёр хүн нас барлаа. Гурван аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.