Улсын драмын эрдмийн театрт Анна Каренина жүжиг тоглогдож байна. Тус жүжгийн Керениний дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Б.Жаргалсайханы өөрийн тоглосон дүрийн тухай сэтгэгдлээ хүргэлээ. Тэрбээр “Керенин бол гэр бүлээ эрхэм болгосон хүний дүр юм. Гэр бүлийн үнэ цэн, гэр бүл бүрэн бүтэн байх ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг үзэгчид маань энэ дүрээс илүү харах болно. Анна, Алексей Каренин хоёрт насны зөрүү их байгаа. Гэхдээ сайхан амьдралтай байсан. Вронскийтой уулзахаас өмнө. Мөнгөтэй бол мөнгөтэй, хүүхэдтэй бол хүүхэдтэй. Юм юмтай л айл байв. Гэтэл Вронский гэж хүн гарч ирснээс хойш Аннагийн, бас гэр бүлийнх нь бүх зүйл өөрчлөгддөг. Толстойн энэ зохиол өөрөө эмэгтэй хүний эрх чөлөөг харуулсан байдаг. Нөхөр нь гэр бүлээ бүтэн байлгахын тулд бүхий л арга чаргаа хэрэглэдэг. Гэхдээ гэр бүлээс нэр төр нь эрхэм. Өөрийнхөө нэр төрийг хамгаалж байгаа тухай өгүүлнэ. Уйлж унжсан ч хамаагүй “Миний нэр төрийг бодохгүй яав” гэж эцсийн эцэст өгүүлж буйгаар дүрийн маань гол санаа, учир утга тайлагдана даа” гэв.